Вибратор хэрэглээ болон сонголт

Вибратор хэрэглээ болон сонголт

  • 2021-01-26 16:18

Вибратор хэрэглээ болон сонголтын талаар Тоор, Доктор Ононтой хамтран зөвлөж байна.

Вибратор худалдан авах нь ичмээр зүйл огтоос биш. Харин ч та ганц бие эсвэл хостой байхаас үл хамааран вибратор нь унтлагын өрөөний ажилд тань давс хужир нэмж өгнө гэдэгт итгэлтэй байж болно. Гэхдээ тоглоомоо сонгохдоо та хэрхэн ашиглах болон аль тоглоом нь танд илүү зохимжтойг нь мэдэж байх хэрэгтэй.

Энэ нийтлэлээр та хэрхэн вибратор хэрэглэн таашаал эдэлж, хүссэндээ хүрэхийг мэдэж авах болно.

Зөв Вибратор сонгох нь

Өнөөдрийн байдлаар Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хотод 10 гаруй секс тоглоом хэрэгсэл зардаг дэлгүүр үйл ажиллагаа явуулж мөн 3 вебсайт, 30 гаруй фэйсбүүк пэйж, 20 орчим групп-д секс тоглоомын тогтмол худалдаа хийгдэж байгаа нь таныг ганцаараа биш гэдгийг бэлхнээ хэлээд өгнө. Секс тоглоом ичгэвтэр эсвэл нууц байхаа болиод зогсохгүй, нийгэм улам бүр хүлээн зөвшөөрч бэлгийн таашаал авах нэг хэрэгсэл гэдэг нь баталгаажсаар байна. 

Мэдээж зөв вибратороо сонгохоос бүх зүйл эхэлнэ. Хэтэрхий том бол эвгүй мэдрэмж төрүүлж хэтэрхий жижигхэн нь таны хүссэн мэдрэмжийг өгөхгүй байж магадгүй. Энэ төрлийн тоглоомонд хэрэгцээнээсээ шалтгаалаад маш олон төрлийн материал, өнгө, үйлдэл, сонголтууд байдаг.

Зах зээлд маш олон төрлийн вибратор байдаг тул, зөвхөн өөрт таарсан тоглоомоо олох нь үнэндээ маш хэцүү байдаг. Харин Монголын хувьд сонголт харьцангуй цөөн бөгөөд өөрт тохирхох тоглоомоо нь олох нь арай хялбар байх боломжтой. Мэдээж хэрэг интернетээс бусад бүсгүйчүүдийн туршлагаас эхлээд мэргэжлийн тоглоом үйлдвэрлэгчдийн танилцуулга сурталчилгааг сайтар уншиж найзуудтайгаа зөвлөлдөх нь сонголтоо зөв хийхэд тустай.

Шинээр тоглоом авах гэж байгаа бол Lelo Ina Wave төхөөрөмжийг санал болгож байна. Хэлүү, үтрээнд зэрэг үйлчилж Жи цэгт хүрэх давалгаа мэт хөдөлгөөн нь таныг алмайруулах болно. Нэмээд хэлэхэд энэ тоглоом нь дэлхийн зах зээлийн 1-т жагсдаг компанийн бүтээл бөгөөд салбарын шагнал гардуулах ёслолоос шилдэг загвар, бүтээгдэхүүнээр нэг бус удаа дараа тодорч байсан бүтээгдэхүүн юм. 

Туршаад үз

Тоглоомоо нэгэнт сонгосон бол өөртөө цаг гаргаж, тавтай орчноо бүрдүүлээд бүхий л төрлөөр нь туршиж үзэх хэрэгтэй. Хурдыг нь нэмэх, хөдөлгөөнийг нь өөрчлөх зэргээр өөрт аль нь таалагдаж буйг мэдэж аваарай. Хэрэглэх тусам та ичихээ больж, илүү өөртөө таашаалтай мэдрэмжээ олж авах болно.

Хэрэв та хостой бөгөөд ганцаараа хэрэглэхээс ичээд байвал хамтдаа тэр адал явдлыг мэдрээд үзэхэд буруудах зүйлгүй. Зориг чинь хүрвэл вибратороо хосынхоо гарт даатгаад харилцаандаа шинэ мэдрэмж нэмж ч болох юм.

Вибраторыг зөв хэрэглэхийн тулд, өөрт хамгийн таашаалтай байгаа орчин, тохиргоогоо сайтар тогтоож аваарай. Бүгдийг зөвхөн вибраторд даатгаад таашаалыг мэдэрнэ гэвэл бас л өрөөсгөл ойлголт болно. Мэдээж төсөөлөн бодож, төвлөрөх нь дур ханахад чухал нөлөөтэй шүү. Хэрэв вибратороор таныг өдөөхгүй байгаа мэт санагдвал хамгийн бага чичиргээ хөдөлгөөнөөс эхлээд нэмээд үзээрэй. Аль цэгт таны мэдрэмж дээд цэгтээ хүрнэ. Тэр таны хүсэмжит хэмжээ байх болно. 

Тоглоомоо биеийн бүх хэсэгтээ хэрэглэ

Вибратор автоматаар таны ихэнх ажлыг нугалах боловч өөрөөсөө бас бяцхан чармайлт гаргаж байж хүссэн таашаалдаа хүрэх болно. Бүх хүн өөр тул ийм давтамжаар, тийм тохиргоогоор, ямар байршилд ашиглахыг тань заах нь утгагүй. Гэвч өөрийн биеийн хамгийн сэрэл мэдрэмж ихтэй цэгүүдийг мэдэж байх нь чухал.

Таашаал өгөхгүй байгаа мэт санагдвал хурдыг нь нэмэх эсвэл өөрийн биеийн бусад таашаалтай хэсэг вибратороо ашиглаад үзээрэй. Зөвхөн үтрээ хэсгээ бодолгүй бусад сэрэлтэй цэгүүддээ ойртуулахад танд хүссэн таашаалыг чинь өгч магадгүй юм шүү. Сүүлийн үеийн зөвхөн хэлүүнд үйлчилдэг олон үйлдэлтэй сордог хөхдөг, хэлний хөдөлгөөнийг дуурайсан гэх мэт тоглоомууд нь танд тэс өөр мэдрэмжийг өгөх болно.

Тэгэхээр биеийн бүх хэсэгтээ үйлчилж, хэрэглэж олон удаагийн туршилтын дараа л та хаанаа хэрхэн хүргэж, хаанаасаа илүү таашаал авахаа мэдэх болно.

Вибратор хэрэглэх нь эхэндээ санаа зовмоор эсвэл тухгүй мэт санагдах боловч, өөрт тохирсон төхөөрөмжийг өөрт таалагдсанаараа хэрэглээд сурсны дараа, өмнө нь яаж энэнгүйгээр болдог байсан юм болоо гэж бодогддог юм шүү. Унтлагын өрөөндөө хачир нэмээрэй. Enjoy

2021 © Онлайн худалдааг хөгжүүлэгч платформ.