Санаа зовох асуудал биш! Хүн бүр дур тавьж чаддаггүй.

Санаа зовох асуудал биш! Хүн бүр дур тавьж чаддаггүй.

  • 2021-01-19 17:52

Ихэнх эмэгтэйчүүд энгийн сексийн харилцаанд ороод дур ханаж чаддагүй. Харин насанд хүрэгчдэд зориулсан тоглоом хэрхэн энэ асуудлыг шийдэж чадах вэ?

Тоор.мн, Доктор Ононтой хамтран зөвлөж байна.

Хэрэв сексээс таашаал авч чадахгүй, дур ханаж үзээгүй бол та ганцаараа биш гэдгийг сануулъя. Ихэнх бүсгүйчүүд сексийн үед дур тавьж үзээгүй байдаг.  

Journal of Sexual Medicine сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанаас үзэхэд хамтрагчтайгаа нэг гэрт орсон бүсгүйчүүдийн 49% нь л бэлгийн харилцаанаас дур ханаж үзсэн гэжээ. Бусад судлгаанд харин 60-80% нь дур ханаж үзсэн гэсэн хариу өгдөг. Учир нь уламжлалт сексийн үед(Жи цэгээр) дур ханах нь бусад сексийн төрлүүдийг бодвол бага байдаг. Эмэгтэйчүүдийн дунд явуулсан өөр нэгэн судалгаанд хэлүүгээ ямар нэг хэмжээнд өдөөснөөр дур ханадаг гэж 60% нь хариулсан бол уламжлалт бэлгийн харилцаанд орохдоо ердөө 22% хувь нь дур ханадаг гэж хариулсан байна.

Хүмүүс эмэгтэй хүний дур ханах үйл явцыг порно бичлэгнээс харж, харин бодит амьдрал дээр кинон дээрх шиг дур ханаж чадахгүй байгаадаа өөрийгөө эсвэл хамтрагчаа буруутгах нь түгээмэл. Мөн ихэнх эрчүүд бүсгүйнхээ дурыг хангаж чадахгүй байгаадаа сэтгэл гонсгор байхаас гадна дараа дараагийн харилцаанд орох урам зориг нь багассаар байдаг. Journal of Sexual Research-д тэмдэглэснээр эрчүүдийн 43% нь эхнэр болон хамтрагчийнхаа дур ханаж байгаа эсэхийг ч мэддэггүй гэжээ. Дээрх сэтгүүлд дурдсанаар эмэгтэй хүний дур ханах нь зөвхөн өөрийнх нь баяр баясал биш хамтрагчийнх нь секс хийх урам зориг, ур чадварыг ч илтгэдэг тул хамтын амьдралын маш чухал үзүүлэлт юм.

Үнэн хэрэгтээ ямар ч эмэгтэй хүн хэлүүгээ ямар нэг хэмжээгээр өдөөж байж бүрэн дур ханах мэдрэмжийг авч чаддаг. Шинжлэх ухаанд мэдэгдэж буй цор ганц үүрэг нь дур ханах, таашаал төрүүлэх үүрэгтэй байдаг биеийн хэсэг нь хэлүү гэдгийг та мэдэх үү? Аман секс эсвэл тоглоом, гар хангалга гээд ямар ч байдлаар хамаагүй хэлүүгээ өдөөх нь секс хийх үед дур ханах магадлалыг нэмэгдүүлдэг.

Мэдээж дур ханахгүй байгаагийн шалтгаан нь өөр зүйлс ч байж болох юм. Жишээлбэл зарим төрлийн эм, сексийн үеийн шок, сэтгэл санааны тогтворгүй байдал, сэтгэл гутрал зэргийг дурдаж болно. Хэрэв дээрх 4-н шалтгааны нэг бол мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй болов уу.

Хэрэв ямар нэг шалтгаан байхгүй ч дур ханаж чадахгүй байвал бидэнд танд өгөх зөвлөгөө байна. Энэ зөвлөгөө нь та өөрийн бие организмыг бүрэн мэдэрч, сексийн үед таашаалаа нэмэгдүүлэхэд тань туслах болно. 

Ямар байгаа бол, би ямархуу харагдаж байгаа бол гэдгээ ор тас март

Дур ханаж чадахгүй байгаадаа гутарч хэтэрхий хүчлэх нь байдлыг улам дордуулна гэдгийг санаарай. Энэ зөвхөн таны асуудал биш юм. Сексээс таашаал авах маш олон төрлийн аргууд байдаг тул аль болох олныг туршиж, өөрт тохирохоо олох хэрэгтэй. 

Гар хангалга бол хамгийн хялбар бөгөөд үр дүнтэй арга. Таны хамтрагч таны хамгийн таашаалтай цэгийг олж чадахгүй байвал та өөрийнхөө цэгийг нээж олох нь гар хангалга хийхийн хамгийн чухал үр дүн. Тиймээс чимээгүй өөрт тухтай орчинд гараараа эсвэл ямар нэг тоглоомоор өөрийнхөө таашаалыг дээд цэгт нь хүртэл мэдрээрэй. 

Би өмнө нь секс тоглоом хэрэглэж үзээгүй. Хаанаас эхлэх вэ?

Зах зээл дээр маш олон төрлийн секс тоглоом байдаг. Хэрэв хамтрагчтайгаа хамт хийхийг хүсвэл хэлүүг өдөөдөг Lelo Sona Cruise, Mia 2, Ora зэрэг тоглоомуудыг туршаад үзээрэй. Ихэнх зөвлөгөөн дээр анх худалдан авах тоглоомоо турших байдлаар жижигхэн хэмжээтэйг ав гэж зөвлөдөг ч хүн бүрд бүх зөвлөгөө яг таг таарна гэж байхгүй. Бид танд насанд хүрэгчдийн тоглоом зардаг онлайн дэлгүүрүүд рүү ороод бүх төрлийн тоглоомнуудыг нь судалж үзэхийг зөвлөж байна. Сонголтоо хийсэн бол худалдан аваад туршаад үз. 

Секс тоглоомтой холбоотой танд хандаж хэлэх гурван зөвлөгөө:

Өөр өөр байршлаар туршаад үзээрэй

Зүгээр л дээшээ харж хэвтээд хэрэглэж үзэх биш, олон өөр байрлалаар хэвтэж өөрт хамгийн эвтэйхэн байрлалаа олоорой. Толинд харангаа тоглоомоор тоглох нь өөрийгөө нээх хялбар арга болдог. Мөн тоглоомоо өөрийн хамтрагчдаа атгуулаад хэрхэн хийвэл таашаалтай байгаагаа хэлж удирдаж болно.

Лубрикант тос заавал ашиглаарай

Шууд тоглоомоор тоглоход таны үтрээ хуурай байх тул чийгшүүлгч заавал ашиглах шаардлагатай. Мөн өөр шалтгаанаар ч таны үтрээ хуурай байж болно. Жишээлбэл: ядаргаа, эмчилгээтэй байх, согтууруулах ундааны хэт хэрэглээ, стресс гэх мэт олон шалтгаан байж болно. Өөрт тохирох чийгшүүлэгчээ мөн хайж олоорой. Усан, тосон суурьтай, үнэртэй, халдаг гээд олон төрлийн чийгшүүлэгчид байдаг. Силикон гадаргуу бүхий тогломоонд усан суурьтай чийгшүүлэгч хамгийн тохиромжтой.

Бүх төрлийн үйлдлийг нь туршиж үзээрэй

Өөр өөр тоглоом туршсанаар олон төрлийн чичиргээ хөдөлгөөнүүдийг турших боломж олгоно. Тоглоомууд янз янзын хэлбэртэй байхаас гадна маш олон төрлөөр чичэрж хөдөлдөг. Хүмүүс секс тоглоомыг ихэвчлэн эр бэлэг эрхтний хэлбэртэй байдаг гэж боддог боловч маш олон янзын тоглоомууд байдаг. 

Lelo Ora 3 бол маш содон тоглоом. Дугуй хуруугаараа тогтоон барихад зориулсан хэлбэртэйгээс гадна. Таны хэлүүг яг л хүн хэлээрээ өдөөж байгаа мэт мэдрэмжийг өгнө. Мөн чичирхийлэх бөгөөд олон төрлийн хөдөлгөөний сонголтууд бас байгаа. Бодит хэлийг санагдуулах боловч хүчтэй моторын тусламжтайгаар илүү хүчтэй, илүү тааламжтай  мэдрэмжийг өгнө.

Анх хэрэглээд л хүссэн үр дүндээ хүрэхгүй байх тохиолдол олон байдаг тул битгий санаа зов. Олон удаагийн оролдлогын дараа хүссэн таашаалаа мэдэрч болно. Сексээс хүн бүр өөр байдлаар таашаал авдаг тул хамгийн чухал нь өөрийгөө олж мэдээрэй. 

Хэрэв дур ханахад чинь юу нөлөөлөх вэ гэдгээ баттай мэдэж байвал хамтрагчтай ярилцаад туршилтаа эхлээрэй. 

Сексээс таашаал авах олон янзын арга байдаг гэдгийг битгий мартаарай. Хамтрагчтайгаа гар болон аман секс, массаж, базах, үнсэх, секс тоглоом ашиглах зэргээр яаж бол яаж таашаалыг мэдэрч болно. Хамгийн гол нь аль нь танд тохирох вэ гэдгээ хайж олоорой. 

Жаргалтай хатны хацар үргэлж улаан байдаг.

2021 © Онлайн худалдааг хөгжүүлэгч платформ.