Хөдөө хурдан л явах юмсан /хоёрдугаар хэсэг/

Хөдөө хурдан л явах юмсан /хоёрдугаар хэсэг/

  • 2021-06-30 15:42

Хоёрдугаар хэсэг


...Орой 7 цаг болж байв. Гадаа жаахан салхитай. Оройн хоолоо тааруулаад зорьсон газраа ирсэн нь энэ байв. Хоолны ширээнд суухад лав л манай ширээнд суусангүй. Би ч дотроо за зүгээр байсан найзыгаа өөрөөсөө түлхээд хаячихлаа даа л гэж бодов. Хоолоо идэж дуусаад бүгд л өрөө өрөөндөө төвхнөөд гадаа уулзахаар тохиров. Хувцасаа дулаалаад уух юмсаа бариад, жижигхэн түүдэг асаагаад тойроод сууцгаав. Оройжин суух байх гэж бодоод дээлээ өмсөөд гарав. Ярианы сэдэв сайхан, хүмүүс бүгд настри өндөр байсан ч ярьсан яриа бүхэн нь чихний хажуугаар өнгөрөөд, асуусан асуулт бүрт нь амыг нь дагуулаад байгаагаа гэнэт анзаарав. Хажууд сууж байсан болохоор нүдний булангаараа түүнийг л хараад, баруун хамраа түүний зүг л чиглүүлээд байсан байх.


Бүгд зузаан хувцастай байсан болохоор гар нь л ил харагдаж байв. Ёооё мэдэхгүй ээ гар нь хүртэл гоё харагдаад. Өмнө нь хэзээ ч тэгэж бодож байгаагүй хэрнээ тэр өдөр л, тэр үед л муухай, таагүй гэж хэлэх юу ч надад төрөхгүй байв.


Тэр гараар нь тэврүүлээд, тэр гараар нь оролдуулаад, тэр гараар базуулмаар. Бараг тэр гар шүргэхэд л би будаа болох гээд байгаа мэт санагдаад байв. Ууж байгаа зүйлдээ хэсэг халаад түр зуур нөгөө бодол маань сарнин, үүлэн дээр нисэж байсан намайг түр ч болов доош нь буулгав. 


Бүгд л сонсож буй хөгжим, ууж буй зүйлдээ халцгаав. Заримых нь дуу нь чангараад, заримых нь нойр хүрч эхлэв. Харин хоёр нь бүр босоод бүжиглэв. Яг л бид хоёрын сууж байсны харалдаа бүжиглээд эхлэв ээ. Хоёр хүний бөгсөн туушаа суугаад байхаар нөгөө бодол буцаад толгойд ороод ирэв. Нүдээ аниад аяганд байснаа нэг амьсгаагаар ууж байтал гэнэт нэг гар дээлний хажуугаар ороод ирэхээд нь ууж байснаа урагшаагаа цацчихлаа. Хамар луу ороод хамаг нулимс гоожоод, юун гар, юу болчихов оо гэж бодох завдалгүй салфетка хайв. Гэтэл хажуунаас май гээд оройжин бодлоос гараагүй гар над руу далайв. 


Хүмүүс улам л согтов. Би түрүүний гарыг бодоод биеэ барисан уу яасан, тэгэж аймар согтсонгүй. Бас төсөөлөн бодчихсон юм болов уу гээд эргэлзээд л байв. Гэнэт бие засмаар болоод 00-н зүг ганцаараа алхав. Уг нь яараад гүймээр байсан ч нээрээ гараа миний хормой руу хийсэн юм байх даа, миний мессежний хариуг өгөөд байгаа юм байх даа гээд л бодсоор байв. Тэгэхээр нь юмыг яаж мэдэхэд гээд 00 орсныхоо дараа өрөөгөөрөө ороод, дээлэн дотроо нимгэн сарпаанаасаа өөр юу ч өмссөнгүй. Тэр гар дахиад ороод ирэх болов уу гэсэн хэтэрхий хөөрүү сэтгэлээр буцаад нөгөө хэд дээрээ очлоо. Бүжиглэж байсан хэд маань суугаад, нэг нь хөгжим тоглоод ер нь юм ярих тал руугаа хандсан байв. 


Тойрог ерөнхийдөө их шахуу. Сандалнуудын хооронд бараг зайгүй. Яриа сонирхолтой байсан тул ам халаад л, ууж байснаа нэмээд л би одоо л хөөрхөн халаад эхлэв. Хажуудхаа нэг их анзаархаа болиод яриандаа орж байтал нөгөө гар дээлний хормойг сэмээрхэн сөхөөд, гуян дээгүүр хуруугаараа алхсаар хамгийн халуун хэсэг рүү минь дөхсөөр байв.


Миний амьсгаа давчдаад, яриандаа анхаарлаа хандуулах минь сарнисаар, тэр хурууны хөдөлгөөн бүрийг бүх л биеэрээ мэдрээд эхлэв.


Гар нь миний доошоо чиглэж байгаа ч харц нь чанх урагшаагаа, бусад хүн харвал юу ч болоогүй мэт л сууж байв. Бүгд л зузаан хувцастай тул хэний гар, хэний хормойн дор байгааг хэн ч анзаарахгүй байв. Гар нь явсаар миний нандин хэсэгт хүрээд ирэв. Дотоожгүй байгааг салхигагүй тэр хурууны эзэн мэдээд, тэр орой анх удаа миний нүд рүү хальт гайхсан хэрнээ нүд нь сэргэсэн харцаар харсан юм. Нүдээрээ тэр “Чи ямар сахилгагүй юм бэ, чи ямар дур булаам юм бэ, чи намайг уруу татаж чадлаа” гэж хэлэх шиг л байв... 


Үргэлжлэл бий...


2021 © Онлайн худалдааг хөгжүүлэгч платформ.