Хөдөө хурдан л явах юмсан

Хөдөө хурдан л явах юмсан

  • 2021-06-22 16:24
LELO

Өнгөрсөн зун юмдаг. Анх удаа өөртөө нэг зоригтой шийдвэр гаргаж билээ. Хэдий би даруу, нэг их хүмүүстэй яриад байдаггүй ч тэр нэг орой энэ бодол зурвасхийн орж ирсэн юм. Яг л найзуудаараа хөдөө гарахаас гурван хоногийн өмнө. Юу юу авч явах уу, хэн хэн алийг нь  дааж авах уу гээд л. Аа бас байрлах байшингийн хуваарилалт зэргээ хийгээд л чатлаж байлаа. Гэр бүлтэйгээ явж байгаа хүмүүс нь нэг байшинд, аа харин ганц биеэрээ явж байгаа хүмүүс нь эрэгтэй эмэгтэйгээрээ хуваарилагдав.

Хоёр ганц бие эрэгтэй, харин би ганцаараа ганц бие эмэгтэй болж таарсан ч, том байшин байсан тул бид гурав нэг байшинд орохоор боллоо. 


 

 

 

Аялалд гарахын өмнөх өдөр сууж машиндаа ачаагаа хийгээд л, суудлаа тухлуулаад л инээлдэж ханиалдаж байгаад салав. Өглөө 6 цагаас гэрийн гадаанаас миний хуваарилагдсан машины хоёр маань намайг авах боллоо. Гэр бүлүүд нэг нэг машинд харин нөгөө сингл гурав нэг машинд хуваарилагдсан юм. Өглөө 6 цагт тэдний машинд суутал энэ бодол огт надад төрөөгүй байсан. Зүгээр л сайхан найзаа гээд л бодоод  явж. Хөдөө явах яагаад ч юм хэд хоногийн завсарлага нэгэн хэвийн амьдралаасаа авч буй мэдрэмж өгөөд байдаг. Тэнд би ажил бодохгүй, амьдралын асуудлуудаа анзаарахгүй. 

***

Яг цагтаа намайг авлаа. Жолоочийн арын суудалд сууж таарав. Машинд суух мөчид маш гоё үнэр намайг угтсан нь ч нөлөөлсөн байх. Нэг тийм шийдэмгий, эрэгтэйлэг, үнэртээд л баймаар үнэр. Өмнө нь уг нь ийм л үнэртэй байсан байх. Тэр өглөө л арай өөрөөр үнэртсэн. Би яг толгойных нь ард суусан болоод ч тэр үү, толгой тэр үнэрээр дүүрч, түүний араас холдмооргүй санагдаад л байв. Урд сууж байгаа нөгөө найзыгаа би бараг байхгүй юм шиг л тэр үнэр, тэр залуу хоёрыг бодоод байв. 

Инээх, хөдлөх бүрт нь үнэр нь над руу хүчтэй хийсч ирэх шиг л. Зүгээр тэврээд авчихмаар хэцүү байлаа. Би өөрийгөө гайхаад л, яагаад өдий олон жил найзалчихаад өнөөдөр л ингээд мангартаад байгаагаа гайхсаар.

***

Дараагийн зогсоол хүртэл нөгөө үнэртээ мансуураад цонхоор харж яваад хэсэсг дугхийж орхив. Нөгөө тэнэг хэрнээ сонирхолтой санаа чинь тэр зүүдэн дунд л төрсөн юм. Яагаад ч юм би түүн рүү инээхээр өөдөөс инээгээд л, асуусан болгоныг минь зөвшөөрөөд л байх юм. Тэгсэн би зүүдэндээ хоёулаа секс хийх үү гээд асуув. 

Хариулт нь гол нь юу байсан гээч. Тэр тэгье ч гэхгүй намайг шууд л үнсээд эхэлсэн юм. Би боль ч гэхгүй шууд л өөдөөс нь дайрах шахам үнсээд эхэллээ. Хамаг биеэр мэдрэлийн гүйдэл гүйгээд, доошоо чийгтдэгийн даваан дээр хүчтэй тормослоод би сэрчихэв. 

Сэрээд элдэв янз дугараагүй байгаа гээд бантлаа. Бантсан ч гэсэн гараа доош явуулсан чинь аль хэдий нь чийгтээд эхэлсэн байв. Гаднаа би маш их ичсэн ч, дотроо яагаад болохгүй гэж, олон асуудлаас хөндийрөх гоё л боломж шүү дээ гээд өөртөө хэлээд амжив. Би угаасаа тэр үнэрээс хойш өөрийгөө контролдож чадахаасаа нэгэнт өнгөрсөн байв. Урд талын толинд мөнхийн нүдийг нь хараастай. Харц тулгарах гээд байвал шууд бултаад л. Ингэж явсаар эхний зогсоол дээр буув. Ярьсан бүр нь инээдтэй санагдаад л, инээх бүр нь хөөрхөн харагдаад, хөдлөх бүр нь сэрэл хөдөлгөөд надад үнэхээр тамтай байсаан. Тэгээд тэсэлгүй гар утсаа аваад: “Тэнэг санагдвал шууд устгаарай. Хоёулаа хөдөө л явалдаад хотод ирээд тийм юм болоогүй юм шиг  байх уу” гээд биччихэв.

***

Эхний зогсоолооc хөдлөв өө. Нөгөөх маань утсаа хараагүй бололтой. Би ч бүр ичихгүй ямар хариу ирэхийг нь хүлээсээр. Хамгийн хачирхалтай нь би устгах уу яах уу гэж ерөөсөө бодоогүй. Зүгээр л юу гэж хариулах нь уу гэж л бодсоор байв. Угаасаа тэгье гэвэл бараг тэр дороо хийхэд ч бэлэн явж байв. Унтвал зүүдэлчих болов уу гээд, урд толинд хараад байхаар барьж аваад үнсчих гээд. Тэгтэл ашгүй утас нь дуугарав. Тэгсэн л хамаг зүрх савлаад эхлэв. Ярьж дуусаад утсаа шалгах нь тодорхой. Би тэр хүнтэй найз явснаас өнөөдрийх шиг ийм бодол огт ирж байгаагүй. Хүнтэй харилцаанд ороогүй удсан ч биш. Зүгээр л тэр нэг үнэр намайг шал өөр мэдрэмжид хүргэсэн. Би бүх бурууг тэр үнэр лүү л чихнэ.


 Утсаар ярьж дуусаад ирсэн мессежээ уншив. Хоёр уншсан байх аа. Тэгээд юу ч бичээгүй, бас юу гэж ч хариулаагүй. Толиндоо ямар ч байсан намайг хараад байсан. Гэхдээ би цонхоо л ширтээд үлдсэн дээ. Ингээд очих газраа хүртэл юу ч ярьсангүй...

Үргэлжлэлийг дараагийн хэсгээс...

2021 © Онлайн худалдааг хөгжүүлэгч платформ.